Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ШУА-ийн мэдээ сэтгүүл. №2. 1996 он.
ШУА-ийн мэдээ сэтгүүл. №2. 1996 он.
(То вангийн мэндэлсний 200 жилийн ойд зориулав).
Хянан тохиолдуулсан доктор Э.Дондов. Эмхэтгэсэн Б.Палам.
“То ван-200” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан ШУА-ийн Ерөнхийлөгч академич Думаажавын Баатарын зөвшөөрлөөр энэ дугаар хэвлэгдсэн ба академич Ш.Нацагдорж, доктор А.Очир, доктор Ж.Мишигдорж, доктор профессор Д.Лхаашид, түүхч Х.Энхтүвшин,СТА Г.Цэндорж, судлаач Л.Мягмарсүрэн, ШУГЗүтгэлтэн, доктор Л.Жамсран, доктор Б.Аръяадагва, доктор Б.Палам, түүхч Ж.Гэрэлбадрах, доктор Д.Дашбадрах, судлаач Б.Өлзийбаян нарын тус хуралд тавьсан илтгэл, хурлыг нээж Дорнод аймгийн Засаг дарга Д.Батсүхийн хэлсэн үг нийтлэгджээ.



ТО ВАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 200 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСҮХИЙН ХЭЛСЭН ҮГ.

Халхын Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны засаг ноён Бат-Очирын Тогтохтөр 1797 онд төржээ. Тэрээр угийн сэргэлэн цовоо, ажигч гярхай, эцэг өвгөдөөс уламжилсан бичиг үсгийн боловсролтой, түүхэн бие хүн байжээ. То ван Монгол ,Манж, Төвд, Хятад хэл бичиг сайн эзэмшсэн гүн сэтгэгч, эдийн засагч, шинэчлэн өөрчлөгч, төрийн зүтгэлтэн, эх оронч хүн байсныг түүхэн баримт гэрчилдэг Түүний төрсний 200 жилийн ойг угтаж 2 жилийн төлөвлөгөө боловсруулан нэлээд ажил өрнүүлжээ. Их бурханыг сэргээх, “Хэцүү ван Тогтохтөр”  уран сайхны кино хийх ажлуудыг эхлүүлжээ. Тус бага хуралд Улсын Их хурлын дарга Н.Багабанди оролцож байгаа нь бага хурлын нэр хүндийг өргөж, нөгөө талаар хэцүү То вангийн түүхэн үйлс бүтээлд манай төр засаг өндөр үнэлэлт өгч байгаагийн баримт хэмээн олзуурхаж байна. Халхын хэцүү То ван судлалыг улам эрчимжүүлж, түүх соёлын дурсгалыг нь сэргээх, тус бага хурлаас гарах баримт бичгийг нийт ард түмний хүртээл болгох талаар Дорнод аймаг эрдэм шинжилгээ, түүх соёлын байгууллага, эрдэмтэн мэргэд, соёлын зүтгэлтэн Та бүхэнтэй цаашид хамтран ажиллахаа эрхэм үүрэг хэмээн үзэж байна гэж тэмдэглэжээ. Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам. 

                                                                                                                                                                      Дэлгэрэнгүйг үзэх


ТО ВАН АРД ИРГЭДЭЭ СОЁН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ Академич Ш.Нацагдорж.
Монгол улсын төрийн хошой шагалт,түүхч, академич Шагдаржавын Нацагдорж илтгрэдээ: То ван бол Монголын төрийн гарамгай зүтгэлтэн, тос улс төрч, өргөн мэдлэг болвсролтой түүхч, тэр үеийн монголын нэрт сэхээтэн, сайн эдийн засагч, асар их хөдөлмөрч хүн байсан юм. Тэр үеийн бусад төрийн зүтгэлтэн нараас То вангийн гоц ялгарах хүн чанар нь өнгөрсөн үеийг үгширтэл баримтлахгүй, шинээс бишүүрхэхгүй, харин улс төрийн шинэчлэгч, хүн ардаа гэгээрүүлэн боловсруулахыг туйлын зорилго болгосон хүн байжээ. гэж дүгнээд, ертөнцөд алдар нэрээ дуурсгасан хүчирхэг хаад, гайхамшигт жанжин, төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд Монголын түүхэн олонтаа гарсны дотор нэр дотоод гадаадад хараахан төдий л тодроогүй боловч дээрхи хүмүүсийн тоонд орвоос зохих бас нэгэн Монголын төрийн гайыхамшигтай зүтгэлтэн бол XIX зуунд амьдарч байсан ван Тогтохтөр юм. То вангийн улс төрийн байр суурь Манжийн ноёрхолыг үл таашаан, улс орон юугаа тусгаар тогтнуулах гэсэн үзэл санааг баримтлж байсан нь маргаангүй гэж тэмдэглээд ард иргэдээ соён гэгээрүүлж, хүмүүжүүлэх талаар авсан арга хэмжээний тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Илтгэлийнхээ төгсгөлд: харийн дарангуйлал, Манж хятадын дарлал мөлжлөгийн    харгайгаар То вангийн дэвшилтэт үйл ажиллагаа нь дэлгэрэн хөгжих бололцоогүй байжээ Үүнд То вангийн эрх мэдэл даана ч бага, хязгаарлагдмал байсантай шууд холбоотой. Хэрэв То ван Монгол төрийн хаан байсан бол түүний шинэтгэл өөрчлөлт нь бүх орныг хамарч, үр дагавар нь зүйрлэшгүй их нөлөө үзүүлэхмбайсан. Хэдий тийм боловч То вангийн шинэтгэл нь одоо ч ач холбогдлоо алдаагүй, шинэ утга агуулгыг олж байна,- гэжээ.  Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.

                                                                                                                                                                         Дэлгэрэнгүйг үзэх

АЛТАН УРАГ БА ТОГТОХТӨРИЙН ГАРАЛ УГСАА.  А.Очир
Монголын хуучин түүх шасдирт өгүүлснээр бол Монголын боржигон овогтой язгууртан, тайж нарын төрж гарсан ургийг АЛТАН УРАГ гэж нэрлэсээр иржээ. Алтан ургийг анх үүсгэгч нь Алунгоо хатны отгон хүү Бутанцар хэмээн сурвалж бичгүүдэд дурьджээ. Б.Тогтохтөр, түүний өвөг дээдэс бол Бутанцараас эхэлж, Чингис хаан, түүний үр хойчоор дамжиж, залгамжилсан алтан ургийн гишүүд, боржигон омгийн гишүүд юм. Түүний өвөг дээдсийг ясан төрлийн шугамаар мөшгин хөөвөл Бутанцараас үе уламжлаад Чингис хаан дээр иржээ. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайж 7 хүүхэдтэй, түүний 4-р хүү Аминдураль, түүний хүү Мууру Буйма, түүний хүү Шолой сэцэнхан I I хүүтэй бөгөөд түүний 5-р хүү Бавай сэцэн , Бавай Сэцэний хүү Норов түүний хүү Пунцог, Пунцогийн хүү Чойжав, түүний хүү Дэмчиг, Дэмчигийн хүү Цэвээндорж, түүний хүү Санжаадорж, Санжаадоржийн хүү Бат-Очир, түүний ууган хүү Тогтохтөр, Тогтохтөрийн ахмад хүү Манжбазар, түүний хүү Доржпалам болой гэжээ. 1918 оны бүртгэлээс үзвэл Илдэн вангийн хошуунд 150 шахам овог, яс бүртгэгдсэн байдаг. Энэ нь уг хошууныхан өөрсдийн овог ясаа хожим хүртэл марталгүй хэрэглэсээр байсныг харуулж байна гэж илтгэгч илтгэлдээ тэмдэглэжээ.  Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.

                                                                                                                                                                       Дэлгэрэнгүйг үзэх

ТО ВАНГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГЭЛГЭЭ  Ж.Мишигдорж
То ван бол эцгийн хэргэм зэргийг залгамжлан харъяат хошууны ноён болох үедээ 25 настай байв. Тэр үед манжийн дарлал ширзүүсч, ХХ зууны 2-р хагасаас эхлэн тайж нар ба тэдний хамжлага нарын аль аль нь улсын албыг хаах үүрэгтэй болгожээ. То ван бол сурвалжтны нэг бөгөөд гэрийг боловсролтойн дээр аж амьдралын үлэмжхэн дадлага туршлагатай, хэрсүү хатуу зан ааштай, уйгагүй хөдөлмөрч, нутаг орноо, мал аж ахуйгаа өөд татаж өсгүржүүлэх, хүн ардаа хөдөлмөрч ажилсаг болгон, хүмүүжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж, эдлэж хэрэглэх,бүхий л арга ажиллагааг зааж сургадаг байжээ.  Одоогийн хэллэгээр нүүдэлчдийн бизнесийн томоохон төлөөлөгчбайсан нь түүний сургаалиудаас харагддаг. То ван хүнд хэцүү цагт хошуу нутгийнхаа ард түмнийг хайрлан дэмжиж байсан нь түүний мэдүүлэг бичгээс тодорхой байна. То вангийн хошуунд 1851 онд зун нь ган болж, өвс ногоо огт ургаагүй, аөвөд нь цас их унаж хошууны жас ба тайж, ардын мал олноор хорогджээ. То ван 1852-1853 онд аж ахуйн чанартай нэлээд ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх ажиллагааг сургаал болгон 1853 онд гаргаж хошууны дотор дагаж шийтгүүлжээ. То ван энэ сургаалдаа эдийн засгийн үзэл бодлоо тайлбарлажээ. Тухайлбал: мал аж ахуй, газар тариалан, жас байгуулах, гар үйлдвэрлэл, уран барилга, соёл боловсрол гэсэн хэсгүүдээс бүрдэж байна. 1852 оны тооллогоор байсан мал 1853 онд 4 түмээр хорогдсон байлаа. Монголын мал сүргийн ноён нуруу нь хонин сүрэг байсан. То вангийн нэгдэх чиглэл нь мал аж ахуй, хоёрдахь чиглэл нь газар тариалан, гуравдахь хэсэг нь байгаль дэлхийн үр шим - ургамал амьтныг өргөнаөөр хэрэглэхийг зөвлөж байв. Харин загас ашиглаөх тухай заагаагүй байна. То вангийн сургаалаас манай төрийн томоохон зүтгэлтний нэг Ж.Самбуу өөрийн бүтээлдээ санаа авсан байж болох талтай байдаг. Хөрөнгө хүчийг жас хэлбэрээр бөөгнөрүүлж төвлөрүүлээд зөв удирдаж чадвал хуримтлал буй болгож болно гэдгийг То ван ухаараад жасуудыг лам нарын мэдлээс гаргаж өөрийн биеэр удирдаж байжээ. То вангийн энэ бодлыг эдүгээчлэн үзвээс хөдөө аж ахуйн нэгдлийн анхны оролдлого үүсвэр ч байж болох юм. То вангийн үйл ажиллагааны талаар манай эрдэмтдийн хийсэн судалгааг цаашид лахвшруулан анхаарч, судлаж байжээ.    
Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.

МОНГОЛЫН ХЭЦҮҮ ТО ВАНГИЙН МЕНЕЖЕРИЙН УР УХААН Д.Лхаашид
    Хүн төрөлхтний хөгжилд Монголчуудын оруулсан гайхамшигт хувь хандивын нэг нь нүүдлийн соёл иргэншлийг төлөвшүүлэн хөгжүүлсэнд оршино. Байгалийг онгон төрхөөр нь халгалан орчинтойгоо зохицонбүтээж амьдрах философи бол нүүдлийн соёл иргэншлийн амин сүнс юм. Эдийн засгийн аргаар хошуу нутгаа удирдаж байсан Б.Тогтохтөр вангийн сургаалыг орчин үеийн менежментийн ухааны үзэл баримтлалтай дүйцүүлэн судлах явдал өөрийгөө тэтгэн амьдрах орчинг Монгодоо бүрдүүлэхэд нэн их ач холбогдолтой.
Угсаа залгамжилсан ван Тогтохтөр 1797 онд төрж, 1835 онд Сэцэнхан аймгийн чуулганы даргаар сонгогдож, 1868 онд Бээжин очоод буцах замдаа Өвөрмонголын нутагт “хятадууд алчихав уу” гэсэн сэжигтэйгээр нас баржээ. Илтгэгч нэгд, То вангийн хувь хүний онцлог төрх, хоёрт, хэцүү То ван бол төрийн холч бодлоготон, гуравт, То вангийн удирдахуйн ухаан бол цаг үеийн нөхцөл байдлын захиалга мөн, дөрөвт, То ван хошуу нутагаа жолоодоход эдийн засгийн сэтгэлгээг арга болгосон, тавд, То вангийн үйлдвэржүүлэх бодлого, зургаад, То вангийн хөдөө аж ахуйн бодлого, долоод, То вангийн соёл болон эрдэм мэдлэг, ур ухаан бүтэх чадварыг эрхэмлэх бодлого, наймд,То вангийн шашныг төрөөс удирдахуй, есд, ёс зүйг эрхэмлэх То вангийн үзэлбаримтлал, аравт, То ван бол гайхамшигт зохион байжуулагч, арван нэгд, То вангийн аж төрөх сёсургаалыг удирдлагын зарчим ба загвар талаас нь авч үзэх нь, гэсэн чиглэлээр задлан ангилж судалдсан дүнгээ илтгэгч өөрийн шавь Б.Нямаагийн орчин үеийн То вангийн эдийн засгийн арга ухааныг гурван шатны удирдлагын түвшинд хэрэгжүүлэх саналын хамт толилуулжээ. Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.

ИХ БУРХАН ЦОГЦОЛБОР НЬ МОНГОЛЫН СОЁЛЫН ТҮҮХИЙН ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛ МӨН. Х.Энхтүвшин
Монголын соёлын түүхийн томоохон дурсгалын нэг нь Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших 1859-1864 онд То вангийн бүтээсэн “Их бурхан” хэмээх 21340 ам метр талбайд өнгөт эрдэнийн чулуу шинтгэн бүтээсэн Жигважиджав Жанрайсиг бурханы дүр юм. Энэ цогцолбор нь монголчуудын, тэр тусмаа алс зах хязгаарын зэлүүд бөглүү нутгийн урчууд дархчуудын ур ухаан, ард олны  хөлс хүч, сүсэг бишрэл, эх оронч сэтгэлгээгээр багагүй бэрхшээл саадыг давж бүтээсэн, цаг үеийнхээ уран баримал, уран барилга, уран зургийн ур ухааны дээжийг шингээн буй болсон томоохон хэмжээний гоёмсог нандин урлал агаад өнөөдөр ч түүнтэй эн зэрэгцэхүйц бүтээл манай оронд хараахан гараагүй байна. То вангийн мэндэлсний 200 жилийн ойг угтаж Дорнод аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн нэгэн заалт болгон, энэ цогцолборыг сэргээн босгосон энэ нөр их ажил нь нэг аймгийн хэр хэмжээнд ахадсан ажил байсан ч нийгмийн тогтолцоо солигдож байсан ороо бусгаа цагийн хүнд бэрхшээлтэй үед амжилттай хэрэгжүүлж чадсан билээ. Энэ ажилд дөнгөж үүсэн байгуулагдаж байсан То ван судлалын нийгэмлэгийн идэвхитэй оролцоо чухал үүрэг гүйцэтгэжээ. Энд Дорнод аймгийн засаг дарга Дамдинжавын Батсүх, Монгол улсын соёлын сайдаар ажиллаж байсан Намбарын Энхбаяр нарын хичээл зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлэх учиртахй юм. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Физиктехнологийн хүрээлэнгээс эрхлэн явуулсан малталын явцад Их бурханы тиг зургийг бурханч лам Г.Пүрэвбатаар тогтоолгон, анхны хэмжээ дүр зургийг гарган, ураг барималч Намсрайн Шархүү, Цэдэнгийн Бадамрагчаа нар удирдан сэргээж, 1997 оны намар То вангийн мэндэлсний 200 жилийн ойн өдөр равнайлан, төр шашны их ёслол үйлдсэн бөлгөө. Оросын их эрлэмтэн А.П.Окладников гуай 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Баярын Жргалсайханаар газарчлуулан очиж үзээд сүрдэн , - Энэ бол Х зууны үеийн урлал агаад аль нэг нэн хүчирхэг гүрний бүтээл болов уу хэмээн ташаарч байсныг дурдахад илүүдэхгүй буй зээ.  Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.

ТО ВАНГИЙН ХОШУУ НААДАМ Г.Цэндорж
То ван бол амьдарч байсан тухайн нийгмийнхээ олон салбарт шинэчлэлт өөрчлөлтийг  нэгэн зэрэг явуулахдаа Монгол үндэснийхээ уламжлал, соёл иргэншил, шашин шүтлэг, ард олныхоо ур ухаан, эх оронч үзэл баримтлал, авъяас билэг, сүсэг бишрэлд үндэслэх замыг тод мэргэнээр олж харсан гайхамшигтай мэргэн язгууртан сэхээтэн хүн байв. Соёл урлаг, үндэсний спортод хийсэн шинэтгэлийн нэгэн жишээ нь хошуу наадмыг хийхдээ эрийн гурван наадмыг өөрийн зохион байгуулсан дэгийн найман багачуудын тоглолттой хослуулан, урлаг спортын театрчилсан тоглолтыг анхлан гаргаж ирсэн явдал юм. То ван жил бүрийн наадам болохоос өмнө хошууныхаа дуу, хөгжим, бүжигт авъяастай найм найман багачуудыг сонгон авч Жанрайсиг их бурханы дэргэд орших “Толгойтын овоо” хэмээх газарт байгуулсан филармонидоо сонгон хичээлүүлдэг байсан байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, урлаг судлаач Гэндэнгийн Цэндорж 1950-иад онд Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрт ажиллаж ахуй цагтаа Дорнод  аймгийн Халхгол суманд ажиллаж, То вангийн хошууны ахмад настан, ардын авъяастангуудтай уулзаж, Илдэн засаг хошууны наадмын хөгжмийн зэмсэг болон дэгийн тухай сурвалжлан, наадмын асарын дуунуудын үг ба аяыг ноотлож авсан нь эдүгээ соёлын үнэт өв болон үлджээ. Түүнчлэн Б.Тогтохтөр ноёны зохиолын гурван дууны үг, аяыг олж нийтлүүлсэн байна. Г.Цэндорж судалгааны мартеиалаа ашиглан 1997 онд Монголын хүүхдийн ордонд “То вангийн хошуу наадам “ нэртэй хүүхдийн дуулалт жүжгийн цомнол дэглэн тоглуулж, МОНРТелевийн алтан сан хөмрөгт бичүүлжээ:    Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.

ТО ВАНГИЙН СУРГААЛ МАЛЧИН АРДЫН АМЬДРАЛ АХУЙД Л.Мягмарсүрэн
Илтгэгч Дорнод аймгийн Халхгол суманд малын эмч, засаг дарга “Ялалт” музейн эрхлэгчээр ажиллаж ахуйдаа То ван судлалаар судалгаа явуулж, судалгааны материалаараа ашиглан энэ илтгэлийг бичжээ. 1853 онд То ван “Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал”–аа туурвижээ. Энэ сургаал нь аливаа ажлыг өөрийн биеэр хийж, ажил амьдралын мэдлэг дадлага олж авахын зэрэгцээгээр бодит амьдралыг гярхай ажиглан, эхэлж олсон ололтоо эцэст алдалгүй баяжуулан баталгаажуулж ажиллахыг  чухалчлан заажээ. Товангийн энэ сургаал 11 үйлээс бүрдэх агаад мал маллах арга ажиллагааны талаар нэн нарийн тусгасан байдаг. То вангийн төрсөн нутаг-Халхгол сумаас адуучин, үхэрчин, хоньчин гэсэн гурван төрлийн малчин хөдөлмөрийн баатар төрсөн байгаа нь То ван малын арчилгаа маллагааг таван хошуу малын төрөл бүрт нарийн тогтоож байсантай холбон үзнэ. Малын төллөх хугацааг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан тогтоох, бэлчээр усыг зөв сонгох, малын үүлдэр угсааг сайжруулан чамбайруулах, тоо толгойг нь өсгөх замаар ашиг шимийг нь нэмэгдүүлэх, малын зүй бусын хорогдолыг багасгах, малын хулгайтай тэмцэх, малыг муугаас шаарлан хүнсэнд хэрэглэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эргэлтэнд оруулах бизнес сэтгэлгээ, малынхаа то толгойд тохируулан хувцаслаж, аривлан хэмнэлтийн бодлогыг удирдлага болгон ажиллаж амьдрахыг  зүйлчлэн заасан байна. Малчин хүний шалгуур нь ган, зуд байдгийг анхааруулаад, отор нүүдэл хийх тухай ч сургасан байна. То вангийн”Хэбэй вангийн аж төрөх үйлийг засан сургаал” нь монгол хүний туурвисан эддийн засгийн анхнысургаал бичиг хэмээн манай улсын эрдэмтэн мэргэд өндрөөр үнэлжээ.Энэ сургаалыг сайтар судлан, заалт зөвлөлгөөнд нь тулгуурлан ажиллахыг илтгэгч малчдад зөвлөжээ.  Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.

ТОГТОХТӨРИЙН ТУХАЙ ДАЙЧИН УЛСЫН АРХИВЫН ЗАРИМ БАРИМТ  Л.Жамсран
Монгол Манжийн төрийн эрхшээлд байсан үед Сэцэнхан аймгийн чуулган дарга, Хэбэй ван, Илдэн засаг хошууны ноёны албыг хашиж байхдаа Тогтохтөр ван улс орныхоо бие даасан тусгаар тогтнолыг сэргээх, ард олноо соен гэгээрүүлж, хүний гар харалгүй өөрийн хүч оюунаар амьдрах замыг эрэлхийлэн улс төр, эдийн засгийн агуулга бүхий шинэчлэлт өөрчлөлтийг хийж байсан дэвшилтэт үзэлтэй язгууртан сэхээтэн хүн байв. То ван манжийн хааны зарлиг тушаалыг үл ойшоодог, өөрийн гэсэн үзэл бодолтой, нөлөө бүхий төрийн томоохон зүтгэлтэн байсан бол манжийн төр То вангаас цэрвэж эмээдэг, түүний хөдөлгөөн бүрийг нарийн чанд хянаж хязгаарладаг, дэвшилтэт үзэл бодол, үйл ажиллагааг нь хяхан боогдуулах арга замыг бүхий л талаар сүвэгчилдэг байжээ. 1821 онд Тогтохтөрийн эцэг Бат-Очир ноён таалал төгсөхөд То вангаар хэргэм зэргийг нь залгамжлуулан, Илдэн засаг хошууны ноён болгожээ. 1856 оны 12-р сард гадаад монголын төрийг засах явдлын яам шинэлэхийг зогсоосон байтал Тогтохтөр дур мэдэн Нийслэлд ирээд яам тамгын газраар явж, мэндчилж байгааг зориудаар буруушааж, нутагт нь яаралтай буцааж, оногдох шийтгэлийг хүлээлгэвэл зохионо гэснийг зарлиг ёсоор болгоё гэсэн байна. Мөн 1858 онд Тогтохтөр бас нийслэлд хүрэлцэн очжээ. Зүй нь гадаад монголын төрийг засах явдлын яам болон Их хүрээний хэрэг шийтгэгч сайдад мэдэгдэж зохих зөвшөөрөл авах ёстой байтал тэгсэнгүй гэж мэдэгдэж байв. Дайчин улсын хааны архивт энэ мэт зүйлийг дурьдсан тэмдэглэл байгаагаас үзэхэд То ван манж хятадын төрийг үл тоомсорлодог, Манж хятадын төр То ванг хяхаж хявчиж байсан нь илэрхий. 1860 оны 12-р сард Жун ван Тогтохтөр шинэлэх жасаанд ирж эзэн ханд бараалхав Эзэн хаан олон монгол ноёдыг дайлах ёслолд жун ван Тогтохтөр оролцжээ. Гэж тэмдэглэгдснээс хойших 6 жилд Тогтохтөрийн тухай Дайчин улсын хааны архивт гарахгүй байна. Гагцхүү 1868 оны эхээр Сэцэнхан аыймгийн засаг жун ван Тогтохтөр нас барсан тул хүү Манжбазараар зэрэг хэргэмийг нь залгамжлуулсан гэж гарч байна. Үүнээс үзэхэд Тогтохтөр ван 1797 онд төрж 1868 онд таалал төгсчээ гэсэн баримт үнэн болох нь нотлогдоно. Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү. Бэлтгэсэн Б.Палам.

САНГИЙН ДАЛАЙ НУУР  Б..Аръяадагва, Б.Палам.
Хүнсний давс бол түүхийн аль ч үед стратегийн хүнсний гол бүтээгдэхүүний нэг байсан. То вангийн нутаг хүнамд нь хүнсний давс, мал сүрэгт нь хужир шүү нэн дутагдаж байснаас гадаад оноос өндөр үнээр худалдан авч иржээ. Домог өгүүлрүүн. То ван өвөрлөгч орны Цонхор нуурын даснаас мянган тэргийг авч зуун бяруу өгч наймаа хийхээр тохирч гэрээ байгуулжээ. Цаг зудтай, цас их унаснаас давс хугацаа хожимдон цагаан сарын дараа ирэхэд То ван авсангүй. Цагийн хүндийг бид гарз хоиролтой давсан, өөр газраас давс авсан,он гараад бяруунууд маань шүдлэн үхэр болсон, Та нар давсаа аваад буц даа гэсэн байна. Давс чийг татаж ачаа хүнд болсон учир мал эцэж ачаагаа даахгүй болсон тул асгаал буцахаас өөр замгүй болсон худалдаачидийн хүсэлтээр То ван мянган тэрэг давсыг “Талын цагаан нуур”-т  асгаж буцахыг зөвшөөрсөн. Хожим нь тэнд талст цагаан давс ургасан гэсэн домогийн мөрийг мөшгөж, нуурын хэмжээ, тэжээл, байгаль экологийн тэнцвэр, шүүний гадаргуу дээр хүнсний давс талтжих зүй тогтол, нөөц, химийн найрлагыг тогтоосон дүн, цаашид ашиглах ирээдүйн талаар эл илтгэлд дурьджээ. Дорнод аймгийн Халхгол ёуимын нутагт орших Сангийн далай нуур бол монгол орны хүнсний давсны томоохон ордын нэг агаад химийн талаасаа хамгийн нарийн судлагдсан орд газар юм. Түүний байгалийн тэнцвэрт байдлыг сахин хамгаалах, талын түймэрээс нуурын эргэн тойрны хөрсний чийг барих үүрэг бүхий өвс ургамлыг хамгаалахын чухлыг хөнджээ. Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.


ИЛДЭН ВАНГИЙН ХОШУУНЫ ГАЗАР НУТАГ  ХИЛ ХЯЗГААРЫН ТУХАЙ Ж.Гэрэлбадрах
Сэцэнхан аймгийн Илдэн засаг хошуу 1689 онд Зүүн гарын дунд хошуу нэртэйгээр байгуулагджээ. Хошууны анхны ноён нь Сэцэнхан Өмхий авга болох Илдэн тайж хэмээх Пунцог 1688 оны Халх-Ойрадын дайны үед харъяат ардаа аван манжид дагаар оржээ. Тэрээр дараа жил нь засаг ноён болсон байна. Энэ үйл явдал 1789 онд Сөнөдийн нутаг Ар элстэйд болсон Халхын ноёдын чуулганаар гүйцэлдсэн бололтой юм. Пунцог 1696 онд Ойрадын Галдан бошигтын эсрэг аян дайнд оролцсны учир хуучин цол хэргэм дээрээ жун вангаар өргөмжлөгджээ. 1758 оны 12-р сарын 12-ны өдрийн Хэрлэн барс хотын дэд тэргүүний бичигт Илдэн засгийн хошууны нутгийг …өмнө зах Хулстай, хойт зах Буйр, баруун зах Цагаан уул, зүүн зах Гүн нуур хэмээн ерөнхийд нь тодорхойлсон байдаг. Илдэн засгийн хошуу нь Монгол улсын Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр дээр байжээ. 1911 оны нутгийн цэснээс үзэхэд хошууны газар нутагт анх байгуулагдсан үеэс хойш онцын өөрчлөлт гараагүй байна. XIX зууны дунд үед дөчин мянга орчим квадрат километр нутаг дэвсгэртэй байжээ. Илдэн засгийн хошуу Гол сум, Зүүн сум, Дайвун сум, Баруун сум гэсэн 4 сум хамжлагатай байжээ. Сумдын хооронд нутгийн нарийн тодорхой зааггүй, холилдон суудаг байв. Мөн ноны хамжлага гэж тусдаа байсан байна. Хожим нь 1734 онд шихнэ Баргын найман хошууг зохион байгуулахтай холбогдуулан Халх, Баргын нутгийн зааг тогтоох шаардлага гарсан. Ингээд 1734 онд Сэцэнхан Чойжав, Баргын амбан Загдан нар хэлэлцэн хил тогтоож, 16 газар овоо тэмдэг босгож,  газрын зураг үйлдэн, харуул бүрт нэг сарын хугацаагаар 10 цэрэг суух ба хоёр харуулыг нэг түшмэл захирч байв. Энэ үеэс хойш халх баргын хилийн маргаан байнга нгарах болсон гол шалтгаан нь хилийн овоог баргын талаас 60-70 километр газар нууцаар шилжүүлсэн явдал байв. Мөн Тогтохтөрийн дээд өвөг Пунцогийг 1732 онд нас барахад шарилыг нь Хулд уулын оройд оршуулсан гэх бөгөөд зургаан үеийг хөдөөлүүлсэн 3 хайрцаг бүхий оршуулгын газар байжээ. То ван 1822-1868 онд хошууны засаг ноён, 1859-1868 онд Сэцэнхан аймгийн чуулган даргын албыг хашсан. Халх Баргын хилийн мааргааныг нааштай шийдвэрлэхэд То ван Чуулганы даргын болон  хошууны ноёны хувьд тууштай тэмцэж ирсэн байна. Манж баргад алдагдсан газар нутгийг зарга тэмцэл хийж буцааж авсны зэрэгцээгээр Хулд уулыг уран аргаар авсан гэсэн домог яриа ч бий. Тогтохтөр ноён эх орныхоо газар шорооны төлөө мятаршгүй тэмцэгч байсныг энэ илтгэлээс олж уншина. 1923 онд Сэцэнхан аймгийн 28 хошуу бүхий Хан Хэнтий уулын аймаг болоход Илдэн засгийн хошуу ӨБаянцагаан, Буйр, Түмэнцогт, Халхгол, Хунтташгай, Цагаан уулын гэсэн 6 сум болжээ. Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.

ТО ВАНГИЙН ХОШУУНД ӨРНӨСӨН ТЭМЦЭЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДАХИН АВЧ ҮЗЭХ НЬ  Д.Дашбадрах
    Халхын Сэцэнхан аймгийн Тогтохтөр вангийн хошуунд 1839-1845 онд бараг 5 жил үргэлжилсэн тэмцэл хөдөлгөөний түүхийг шинэлэг арга зүйгээр шинжлэн судлаж, Тогтохтөрийн түүхэн байр суурь, хошуу, аймагтаа хийсэн шинэтгэлийн нь утга учир, түүхэн үр дагавар зэрэг олон асуудлыг бодитойгоор авч үзэж, эндүү ташаа ойлголт, шажуудлыг засаж залруулсанд энэ илтгэлийн ач холбогдол оршино. Гадаад дотоолдын эрдэмтэд судлаачдын бүтээлд тэрхүү бослого хөдөлгөөний гарсан түүхэн нөхцөл шалтгаан, өрнөл, тэмцлийн зорилго, хэлбэр, түүнд оролцогсдын нийгмийн бүтэц, байр суурь, үзэл баримтлалын ялгавар, түүхэн ач холбогдлыг архивын эх материалд тулгуурлан нэлээд ултай судалж, олон түмний хүртээл болгосон нь бий.XIX зууны тэргүүн хагасын Халх Монголын нийгмийн амьдралын нэгэн гойд содон шинж тэмдэг нийгмийн зөрчил мэдэгдэхүйц хурцдаж, ялангуяа хүн амын олонхи болох сум, хамжлага ард давхар давхар албан татварт нэрвэгдэн, эдийн засгийн дарамтанд орж, аж амьдрал нь доройтсны улмаас нийгмийн идэвхи сэргэж, тэмцэл хөдөлгөөнд оролцох нь ихэссэн явдал юм. То вангийн хошуунд тэмцэл гарах болсон шалтгааныг эрдэмтэд нэг талаас Манжийн албан татвар хүндэрч, Хятадын худалдаа, мөнгө хүүлэгчдийн мөлжлөг ширүүссэн, ард түмний амдрал доройтсон, нөгөө талаас, Тогтохтөр тэргүүтэй ноёдын албат ардаа мөлжих сонирхол улам нэмэгдсэн гэж үзэж ноёдын дотроос То ван Манжийн төрийн хязгаарлал, хориглолтыг аль болохоор тойрон гарч, ердийн албан татварыг мөнгөөр таацуулан авахыг онцгой сонирхож байсан баримт бий. То ван эдийн засгийн төдийгүй, оюун санааны хүрээнд ч шинэтгэл хийхийг эрмэлзэж, тухайн үедээ шашны сүм хийдийг төвлөрүүлэн нэгтгэж, шашныг шинэтгэх үзэл санааг баримталж, бодит ажил хэрэг болгох гэж хөөцөлдөж байсан цөөн хүний нэг юм. Тэрбээр Чуулган дарга байхдаа ӨвөрМонголын Ордос дахь Чингисийн онгоноос төрийн цагаан, хар сүлдийг төлөөлүүлэн залан авчирч Тугийгн сүм байгуулан  тусгайлан тайж тахиж байсан нь үндэсний ухамсар, үндэсний сэтгэлгээг тэтгэн дэвжээх бодлогынх нь тод илэрхийлэл юм. Уг хөдөлгөөн, тэмцэлд  оролцогсдын тавьж байсан шаардлага нь  нийгмийн байгууллыг халах шинэтгэх зорилт шаарлага тавиагүй болохоор улс төрийн тэмцэл байсан гэж үзэх аргагүй юм. То ван зэрэг феодал этгээдийн эсрэг андснаараа түхэн ач холбогдолтой гэх зэргээр үнэлж байсан нь түүхэн үнэнд нийцэхгүй болжээ. Хэрвээ То ван хошуу нутагтаа шинэтгэх бодлого явуулаагүй бол тэмцэл хөдөлгөөн гарах эсэхийг эрэгцүүлэхэд сонин.  Түүх судлалд ангийн тэмцлийг нийгмийн үндсэн агуулга хэмээн хэтрүүлэн үнэлж байснаас болж, улс төрийн болон, нийгмийн бүлэглэлүүд, тэдгээрийн байр суурь, ашиг сонирхол, гүйцэтгэсэн үүрэг,и үйл ажиллагаанй үр дагавар зэргийг дутуу дулимаг үнэлэх, бүрхэгдүүлэх, будлиантуулах, дарлагч дарлагдагч анги гэж, туйлчлан ялгах, ноёд феодал л бол заавал харгис бурангуй, ард ангийн этгээд бол эерэг сайн талын баатар хэмэнн хялбарчлан ойлгуулахыг хичээдэг байсан. Үүний тулд ардын ьэмцэл хөдөлгөөнийг хайдаг, нийгмийн бүлэг хэсгүүдийн хоорондын тэмцэл хөдөлгөөнийг ангийн тэмцэл болгон “өсгөгч шил”-ээр томруулдаг явдал То вангийн хошууны тэмцэл хөдөлгөөний судалгаанд ч ажиглагддаг байсан. То вангийн хошуунд гарсан тэмцэл хөдөлгөөнд ялагч, ялагдагч, дайсан нөхрийг хайх нь утгагүй юм. Гагцхүү шинэ уур амьсгал орж эхэлсний шинж тэмдэг болохын нь хувьд гүнзгийрүүлэн судлах нь чухал байна.  Дэлгэрэнгүйг PROCEEDING OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENES №2. 1996 сэтгүүлээс үзнэ үү Бэлтгэсэн Б.Палам.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats