Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ТО ВАН СУДЛАЛ ЦЭЦЭН СУРГААЛ ҮГ
2013/06/18
Хүнд байгалиас заяасан ухааны зэрэгцээ олдмол их мэдлэг мэдээлэл хэрэгтэй. Энэ нь амьдрах ухааны эх сурвалж болно. Уншигч судлаачдын, ялангуяа өсвөр үеийнхний  мэдлэгт нэмэр болжихуй хэмээн цувралын энэхүү дугаарыг То вангийн хошууны аман ярианд хэрэглэгдэж ирсэн монгол ардын зүйр цэцэн үгээр бэлтгэн барив.
дэлгэрэнгүй
ОЮУН БИЛГИЙН ОРГИЛ
2012/12/20
Эрдэм номын мөр хөөж, оюуны абшиг хүртэн, эх орон түмэндээ үйлчилж, бүтээлч үйлсээрээ манлайлж яваа шилдэг тэргүүний хүмүүсийн эгнээг өргөж яваа хүмүүсийн төлөөлөл болгон бичсэн он, жилүүдийн тэмдэглэлүүдээ эмхэтгэн “Оюун билгийн оргил” хэмээн нэрлэж, мэргэн олон уншигч танаа сэтгэл зүтгэлийн бэлэг өргөн барьж байна. Оюун билгийн хүч, өгөөж асар их бөлгөө.
Б.Палам
дэлгэрэнгүй
ТЭНГЭР УХААНЫ ОРГИЛ
2012/12/17
Тогтохтөрийн мэндэлсний
215 жилийн ойд
БИЛЭГТИЙН ПАЛАМ

То ван судлалын цуврал бичиг №
Шинжлэх ухааны зөвлөх:
Профессор доктор Лайхансүрэнгийн Алтанзаяа
Хянан тохиолдуулсан:
Инженер Чогсомжавын Нэргүй.

То вангийн сургаал нь хуучинсаг үзлийн хоосон номнол биш, монгол үндэснийхээ өв уламжлалд суурилсан эдийн засаг, урлаг, соёл боловсрол, аж ахуй, шашин шүтлэг, сурган хүмүүнжүүлэх ухааны хөгжлийн ирээдүйг тольдсон цогц ухааны шинэтгэл байлаа. дэлгэрэнгүй
ТО ВАН (ТОГТОХТӨР)-ИЙН ӨВӨГ ДЭЭДЭС
2012/12/17
1859 онд Б.Тогтохтөр (То ван) Жанрайсиг их бурхан бүтээж эхэлсний 150 жилийн ойд зориулав. 
САНГААГИЙН ГОМБОСҮРЭН 

(1162-1868)

То ван судлалын эрдэм шинжилгээний цуврал бүтээл № 52
Зөвлөх: түүхийн ухааны доктор Лайхансүрэнгийн Алтанзаяа
Хянан эмхэтгэсэн: Химийн ухааны доктор,“Ган үзэгтэн” шагналт сэтгүүлч
Билэгтийн Палам
То ван хэмээн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр нь тэнгэр гаралтай, цагаан ястай, боржигон овогт Тэмүүжин Чингис хааны алтан ургийн язгууртан сэхээтэн, XIX зууны үеийн Монгол улсын төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, аугаа их соён гэгээрүүлэгч, Сэцэнхан аймгийн чуулган дарга, Хэбэй ван, Илдэн хошууны засаг ноён хүн байлаа.
дэлгэрэнгүй
ЗАХЧИН ТҮМНИЙ ТҮҮХТ НУТГААР
2012/12/14
То ван судлалын эрдэм шинжилгээний
цуврал бүтээл № 54(67)

Ном бүтээгчид:   
Зохиогч: То ван судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, химийн ухааны доктор, “ган үзэгтэн” шагналт сэтгүүлч Билэгтийн Палам.
Шинжлэх ухааны зөвлөх: То ван судлалын нийгэмлэгийн тэргүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор, академич О. Шагдарсүрэн.
Хянан тохиолдуулсан: Түүхийн ухааны доктор, дэд профессор МУБИС-ийн багш, То  ван судлалын нийгэмлэгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Боржигон Баян овогт Лайхансүрэнгийн.Алтанзаяа
Техник редактор: Батнасангийн Удаанжаргал
Гэрэл зургийг: Б.Палам
Компютер дизайнч: Харнууд Ядамдоржийн Нарантуяа
Зураг чимэглэлийг: Харнууд Ядамдоржийн Батболд 
Энэ номонд Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Мөст сумын захчин түмний аж амьдрал, ёс заншил, түүхэн хүмүүс, ахмад дайчдын ажил үйлстэй танилцан, аян замд хийсэн аян замын тэмдэглэл, То ван судлалын талаар захчин түмэнд тайлбарлан таниулсан тухай өгүүлнэ.
 
дэлгэрэнгүй
ХАЛХЫН МЭРГЭН ТО ВАН.
2011/01/29

Б.Палам.

Хянан тохиолдуулсан түүхийн ухааны доктор Л.Алтанзаяа
Жиком пресс хэвлэл. 2007 он.
То вангийн мэндэлсний 210 жилийн ойд зориулан гаргасан энэ номонд жил бүр улажлал болгон зохиодог эрдэмшинжилгээний хурлын материалын хэвлэжээ. Үүнд академич О.Шагдарсүрэн, Засаг дарга Д.Батсүх, Д.Одбаярын хэлсэн үг, доктор Л.Алтанзаяа, Б.Амаржаргал, Б:Арсланбаатар, Ч.Байгальмаа, Н.Баярцэцэг, Б.Бямбаа, Д.Гарамжав, Н.Даваадаш, Г.Даваахүү, Ж.Дамдинсүрэн, Ч.Дангаасүрэн, Дуг.Дорж, Д.Дуламсүрэн, Л.Жамбалсанжид, Л.Жамц, У.Лигаа, Т.Молотов, М.Наранжаргал, Ж.Оюунцэцэг, Б.Палам, Н.Лхагва-Эрдэнэ, С.Баатар, Б.Сүхээ, Б.Сэмбээжав, Я.Тойвгоо, Франко Гарау, Д.Цэвээндорж, Б.Цэдэндаш, Д.Эрдэнэ, Ж.Саруулбуян, Г.Баатарнум, Г.Ядамдорж, Н.Дөл, Б.Цацрал Д.Цэдэн, нарын эрдэм шинжилгээ, уран бүтээл хэвдэгджээ. Номын хавтасны арын нүүрэнд То ван судлалын нийгэмлэгийн гоо заслын “Сrystal Beauty School”-сургуулийг танилцуулга хэвлэгдсэн байна.   


ТО ВАНГИЙН ДАНШИГ НААДАМ.
2011/01/29

Б.Палам.

Шинжлэх ухааны зөвлөх академич хатагин Осорын Шагдарсүрэн.     Хянасан Дагвадоржийн Дуламсүрэн.
Обпресс хэвлэл. Улаанбаатар хот. 2007 он 
То вангийн мэндэлсний 210 жилийн ойгоор Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, “Халхын хэцүү То ван” баримтат кино бүтээлгэж явахдаа зохиогч цуглуулсан судалгааны материалаас эмхэтгэн энэ номын хэвлүүлжээ. Ном Оршил, То вангийн хошуу наадам, То вангийн мэндэлсний 210 жилийн ойгорр төрсөн шинэ уран бүтээл, Аян замын тэмдэглэлээс, Мэдээлэл, Гэрэл зургийн цомог гэсэн бүлгүүдтэй. 


ТО ВАНГИЙН ГЭРЭЭСЛЭЛ.
2011/01/29

Б.Палам.

Хянан тохиолдуулсан түүхийн ухааны доктор Л.Алтанзаяа
2006 он.
Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн энэ цуврал нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар, байгалийн ухааны салбар, То ван судлаачдын уран бүтээлээс гэсэн 3 бүлэгтэй, хар цагаан гэрэл зургийн цомогтой, Эхний бүлэгт Тогтохтөр ноёны “Хэбэй вангийн аж төрөбх үйлийг заасан сургаал оршвой” номыг ЭЗГ, профессор Б.Дамдины орчуулгаар анхудаа англи хэлээр хэвлэжээ. Энэ цувралд академич П.Хорлоо, М.Г.Воронков, шинжлэх ухааны доктор Я.Хишигт, Н.Н.Власова, Ю.Н.Пожидаев, Г.Долмаа, Л.Жамц, доктор Л.Алтанзаяа, Б.Амаржаргал, Н.Баярцэцэг, Б.Бямбаа, Г.Бурмаа, Д.Бурмаа Г.Даваахүү, Д.Ганчимэг, Э,Дондов, У.Лигаа, М.Намсрай, Ж.Оюунцэцэг, Л.В.Клыба,  Б.Палам, Б.Сүхээ, С.Эрдэнэчимэг, Ж.Тэмүүжин, М.Хишигтуяа, Б.Чимэд, С.Г.Шевченко, дипломатич Д.Бямбаа, түүхч Б.Гаваа, физикч Д.Цэдэнбалжир, Л.Дарамсэнгэ, багш Д.Дуламсүрэн, судлаач Г.Мягмаржав, Д.Төрмөнх, Х.Энхтөгс, их эмч Г.Цэрэнжигмэд, эдийн засагч Г.Ядамдорж, докторант Д.Баян-Өндөр, М.Уранмандах, Т.Сайнзаяа, Ц.Цэцэгмаа, АҮГ зүтгэлтэн Д.Гарамжав, яруу найрагч Н.Даваадаш, Э.Хархүү, СТА Г.Цэндорж, нарын олон судлаачдын бүтээл хэвлэгджээ.    


ТО ВАН СУДЛАЛЫН ЛАВЛАХ БИЧИГ. 3
2011/01/29

Б.Палам.

Гутгаар дэвтэр.
Шинжлэх ухааны зөвлөх хэл бичгийн ухааны доктор Батын Бямбаа
Хянасан түүхийн ухааны доктор Лайхансүрэнгийн Алтанзаяа
Бемби сан хэвлэл. Улаанбаатар хот. 2006 он.
То вангийн мэндэжэлсний 210 жилийн ойн жил- 2006 онд “То ван судлалын лавлах бичиг” номын гутгаар дэвтэр хэвлэгдэн гарчээ. То ван судлалд хамрагдах шинэ соргог мэдээ баримт, аман уламжлал, архивын материалыг цуглуулан, кириллжин үсгийн цагаан толгойн үсгийн дарааллаар эмхэтгэн бичжээ. Номын төгсгөлд То ван судлалын нийгэмллэгээс 1996-2005 онд эрхлэн хэвлүүлсэн ном овхимолын өнгөт гэрэл зургийг хавсаргажээ. 


ЭРДЭНЭЭР БҮРЭН ЭХ НУТАГ.
2011/01/29

Б.Палам.

Хянан тохиолдуулсан Ядамсүрэнгийн Тойвгоо.
Экмито хэвлэл. Улаанбаатар хот. 2006 он.
Дорнод аймгийн анхны засаг даргаар ажиллаж байхдаа То ван судлалыг орон нутагт хөгжүүлэн, То вангийн бүтээсэн түүх соёлын үнэт дурсгалын нэг болох 21340 ам метр талбайтай Жанрайсиг бурханы сэргээн равнайлах ажлыг мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлсэн, инженер Дамдинжавын Батсүхийн ажил үйлсийн цомог болгон бичсэн эн ном Оршил, Эрдэнээр бүрэн эх нутаг, Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг, Ажил амьдралын гараа, Засаг ноёны сэнтийд, Цасан дээрхи мөр, Илтгэл, хэлсэн үг, Цаасан дээрхи мөр, Он цаг үйл явдлын хэлхээс, Гэрэл зургийн цомог, номуун баринтаг хэмээх төгсгөлийн үг гэсэн бүлгүүдтэй, Энэ номонд “Авгас цагаан бичээчийнхэн айлтгах үг” найраглал, “Галдан бошигт хаан”, “Эрлэнээр бүрэн эх нутаг”, “Сухайт хайрхан”, “Хайрын сахиус” дуунуудын шүлэг багтжээ.
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats