Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БИЛЭГ АГААНЫ ГЭГЭЭН ДУРСГАЛД
2012/12/17
120 насны нь ойд 
Билэгтийн Палам.
        1.Авъяаслаг зохиогч, авъяаслаг залуу орчуулагч Ж.Нэргүй 2008 онд хэвлүүлсэн “Хүмүүсийн тухай роман” номондоо түүхэн сэдэвт эл өгүүллээ багтаасан агаад надад барьсан номондоо “Эрхэм нөхөр Палам Танаа. Энэ номонд таны хамаатан эгч Билэг гуайн тухай оруулсандаа их баяртай байна. То ван судлалын ажилд тань их амжилт хүсье. Ж.Нэргүй. 2009.4.29 “ гэж үзэглэжээ. 
дэлгэрэнгүй
Дүрвээдулам гуай
2012/12/14
Дүрвээдулам гуайн тухай надад хуучлагч Гэндэнбаатарын Ядамдорж хэдийгээр Ховд аймгийн уугуул нэгэн авч бид хоёр Дорнодын арван жилийн дунд сургуулийн дотуур байрны нэг өрөөнд хамт сууж, хичээлийн бус цагаар  Ядмаа маань гармон, баян хуур хөгжим тоглож, би гэрэл зураг дарж, байрын багш Дашид зэмлүүлэн байж шөнөжин зураг угаадаг дүрсгүйхэн хоёр сурагч байх үеэсээ л эхлэн эдүгээг хүртэл нөхөрлөж найзлаж яваа хоёроо.
дэлгэрэнгүй
АЙЛТГАЛ
2012/12/12
Эдүгээгээс 320 –иод жилийн тэртээ Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууныхны гэрийн бууриар тамгалсан, өгөөж баян, үзэсгэлэнт сайхан Халхын голын хязгаар нутагт Манж гүрний эрхшээл тогтсон 1690 оноос хойших 220 –иод жилийн дотор энэ тазарт Халхын буурал, хэцүү мэргэн То ван хэмээн өрлөг түүхийн хуудаснаа мөнхжин, өстөн дайсны өр зүрхэнд шар ус хуруулсан ухаант хүмүүн Бат-Очир вангийн хүү Тогтохдорж (түүнд анх хайрласан нэр. Б. П) буюу Тогтохтөр ноён төрж...
Бүгжин хамниган овогт Сангаагийн Гомбосүрэн
дэлгэрэнгүй
ТО ВАНТНЫ ӨВӨГ ДЭЭДЭСТ ӨРГӨХ ҮГ
2012/12/12
“То ван (Тогтохтөр)-ийн өвөг дээдэс” хэмээх энэхүү ном мэргэн уншигч судлаач таны гэгээн мэлмийд оршихуйн оршил болгон өгүүлэх ину   
Арван долоодугаар жарны “Харшлалт” хэмээх шаргачин үхэр жилийн хаврын дунд сарын шинийн наймны балжинням тохиосон цог буяны шар бич өдөр Улаанбаатар хотноо То ван судлалын нийгэмлэг, БСШУ-ны Яамны Соёлын өвийн төв, Монголын Үндэсний музейгээс хамтран зохион байгуулсан “Халхын голын их шүтээн” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын хамгийн өндөр настай илтгэгч нь 79 настай Сангаагийн Гомбосүрэн, хамгийн залуу илтгэгч нь То ван судлаач, Улаанбаатарын их сургуулийн оюутан 26 настай Бэйс овогт Нармандахын Мягмарцэцэг  нар байлаа [5]. Энэ хуралд өндөр настан эдийн засагч С. Гомбосүрэн “То ван бол дэлхийн шилдэг эдийн засагч мөн”, “Чингис хааны их хатад ба төрийн ордны тухай” сэдэвт илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн.
То ван судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, химийнухааны доктор, “Ган үзэгтэн” шагналт сэтгүүлч Билэгтийн Палам

дэлгэрэнгүй
БИШРЭЛТ НОЁН ТОГТОХТӨР.
2012/12/12
Бадарчийн Нямаа

Хязгаарын цэнхэр уулс нь тансаг болоод ариухан
Харуулын цэрэг шиг эгнэсэн нь сүрлэг агаад ихэмсэг
Тогтохтөр вангийн нутаг холын атлаа ойрхон
Тогтоож сайтар тунгааваас сэтгэл даллах увидастай
дэлгэрэнгүй
ДОМОГИЙН ЦЭНХЭР ДОРНЫН ТАЛ МИНЬ
2012/12/12
С. Дугаржав

Эргэж хуйлрах усны цохилтонд элэгдсэн
Элгэн чулуу энд тэндгүй үзэгдэх шинжээр
Эрт галавын үед их усны ёроол байсан болов уу гэж
Ухаарч ойлгосон мэргэдийн баталгаадэлгэрэнгүй
Х А Л Х Ы Н Г О Л
2012/12/12
Н.Даваадаш
Б.Паламдаа
Нарнаас би гэрэл гуйдаг Сарнаас би домог гуйдаг Гэгээ сүүдрийн хооронд Гэнэт өөрийгөө олдог. Тэр л цагт би шүлгээр халуурдаг. Тэнэг явснаа үлгэр болгон ухаардаг. Намайг уншвал цаадахыг нь унш. Нандин сайхан улирал гэдэг тийм цагт угтдаг. дэлгэрэнгүй
МЕМУАР БИЧИХЭЭС УРЬТАЖ АМЖУУЛАХ ЗҮЙЛ ИХ БИЙ
2012/12/12
(ОХУ-ын төрийн шагналт, академич М.Г.Воронковын тухай
хөрөг найруулал)

Эрдэм номын мөр хөөж,  үр шимийг нь эх орон ард түмэндээ хүргэн, улс орондоо төдийгүй дэлхий дахинаа алдар нэрээ цуурайтуулж яваа нэгэн суут эрдэмтэнтэй манай эрдэм шинжилгээний зарим байгууллага, хамт олон, эрдэмтэд хамтран ажиллах болсоор хагас жарны нүүр үзэж байгаа нь монгол хүмүүс бидний бахархан дурсах үйл явдлын нэг болжээ. Дэлхийн шинжлэх ухааны нэр хүндтэй томоохон бүтээлүүдийг эмхэтгэн гаргадаг химийн ухааны чиглэлийн сэтгүүлүүдийн дугаар бүрт шахам Оросын эрдэмтэн Михаил Воронков гэдэг хүний нэрийг олж уншиж болно.
Бэлтгэсэн: Б.Палам
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats