Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УЧРАЛЫН ХАРАА.
2012/12/17
Дархан-Уул аймгийн То ван судлалын нийгэмлэгийн зөвлөлийн дарга Г.Ядамдорж, гишүүн З.Батчулуун нар Дархан-Уул аймгийн 50 жилийн ойд зориулан “Учралын Хараа” нэртэй дууны үг, аяыг зохиож бэлэг барьжээ.
Хатан Хараагийн мэлмэрээг
Хараад суухад уярамаараа
Хайртай хонгор чамайгаа санахлаараа
Халуун зүрхээ булиглуулан дуулмаараа хөдэлгэрэнгүй
ХАЛХЫН ГОЛ
2012/12/17
2007 онд ШУТИС-ийн багш, доктор, профессор Батын Батмөнх Дорнод аймгийн нутаг Халхын голоор явахдаа энэ шүлгийг бичжээ. Шүлгийн эх То ван судлалын нийгэмлэгийн уран бүтээлийн архивт хадгалагдаж буй

Хайлааст манханы тулалдааныг дурсан
Халхын гол чимээгүйхэн урсана.
Хамар даваанд байлдсан дайчдаа пдурсан
Халхын гол чимээгүйхэн урсана. дэлгэрэнгүй
БАЯД ТҮМНИЙ ДУУЛАЛ
2012/12/17
Б.Палам.
(То ван судлалын нийгэмлэгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол улсын төрийн шагналт, Аж үйлдвэрийн гавкяат ажилтан Б.Сүрэнхорын 85 насны ойд )
Эргэх хорвоогийн гэрэлт магнайд
Энхжин оршихуйн тэнгэрлэг заяатай 
Эрэлхэг монголын Баяд түмэн  
Эгнэшгүй баатарлаг алдар гавъяатай.   дэлгэрэнгүй
НАЙРАГЧИДДАА ХЭЛЭХ ШҮЛЭГ
2012/12/17
(Нартын доорхи найрагч бүхэнд зориулав)
Нирун Цэндийн Эрдэнбат
То ван судлалын нийгэмлэгийн Эрдмийн
зөвлөлийн гишүүн, доктор профессор.
Найрагчид аа
Наашаа сууцгаа, андууд минь
Хорз хундаглаж сэржим өргөх гээгүй ээ
Хэлэх үг байна, наашаа сууцгаа, найрагчид аа
Оёоргүй орчлонгоос нар мандах шиг   
Оёоргүй орчлонд од түгэх шиг
Шүтээн соёмбын хос хоёр загас шиг
Солирын харваж унасан талст шиг
Дув дуугүй духайж суух чинь юу вэ, найрагчид аадэлгэрэнгүй
ТАСЫН НУЛИМС
2012/12/17
(Хамжлагат туурь)
Нирун Цэндийн Эрдэнэбат.
Сайханбамбуу хот газар олон жил суусан ч Говь нутгийн хүн л дээ. Алт зэсийн уурхайгаа зорин хурдан тэргээр сэнгэнүүлж явахдаа орчлонгийн түмэн зүйлийг эргэцүүлж бодох авч нэг л зүйл санаанаас нь салахгүй зовооно. Ботгон буйлаантай энэ буурал түүхт Монголд хүний аж төрөл тэгш сайхан заяадаггүй байж дээ.
дэлгэрэнгүй
ЖАГДАР ЗАНГИ, ИГЭЭМАА ХОЁР
2012/12/17
Ж.Нэргүй.   
                                           Цомбон туурайтай хүрэн
Цохилсон хар алхаатай
Цовоолог янзын Ийгээмаа
Цочоод сэрэхэд зүүдэнд ээ
…Хайрын дуу зүрхрэн тольтыг гансруулна. Сонсон сонсон, гансран гансран суухуйяа амраг  сэтгэл хөвлөлзөн хагацлын мананг сарниаж, сэрүүн ахуй ч зүүдэн нойрны учрал мэт, салангид гэвч зүрхэн тольтод язгуур зохилдон, сарны гэрлээс хэтэрхий сайхан янагийн дүр нүдний өмнө үнэхээр тодорхой.  Нүүрнэс нь лянхуа гэрэлтэж, цахиурын 32 эрхэсийнхээ хөшгийг нээн нэгэн бодлоо дуурсгахыг завдах мэт цээж түшин суунамдаа гэмээр….дэлгэрэнгүй
АХМАДЫН СУРГААЛ АЛТ
2012/12/17
М.Чогсомжав.
Өндөр газрыг хайрхан гэж залбирч яв
Өвгөн хүнийг ахаа гэж хүндэлж бай
То вангийн сургаал
ГУРВАН ЗҮЙЛ ЗАХИАС
То ван судлалын цуврал бичгийн өмнөх нэгэн дэвтэрт Завхан аймгийн Сонгино сумын уугуул, ахмад настан Мөнгөний Чогсомжавын “Дайчин залуустаа хандаж хэлэх үг” нэртэй өгүүллийг нийтэлсэн нь цэргээс халагдаж орон нутагт, гэр орондоо очиж буй залууст үнэтэй зөвлөалгөө болсон билээ. Энэ удаад түүний гурван зүйл зөвлөж яриаг эмхлэн уншигч судлаач танаа толилуулж байна. Эрүүл мэнд, байгаль орчин, аж төрж буй орчны эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сахихдаа анхаарч авч хэрэглүүштэй зүйлд ахмад буурал маань санаа тавин өгүүлжээ.   
        Билэгтийн Палам.
дэлгэрэнгүй
ЛУСЫН ХААНЫГ ТАХИЖ ГАЗАР ДЭЛХИЙГ БАЯСГАВ.
2012/12/17
Ламжаагийн Мягмарсүрэн
Манай түүхэн сурвалж бичиг болох “Монголын нууц товчоо” номын 176-р зүйлд: “Халхын Буйр нуурт цутгах газрын эхэнд Тэргэ, Эмээлтэн, Хонгирад буй хэмээн мэдэж, Жүрчигдэйг Уругуудтай илгээв Хонгирад иргэн эрт өдрөөс зээгийн зүсээр, охины өнгөөр хэмээвээс элсэн ором уу эсэргүүцэн тэмцвээс хатгалдая бид хэмээн илгээвээс Жүрчидайд элсэн оржээ.
дэлгэрэнгүй
МӨНГӨЖҮҮЛСЭН УС ЭРҮҮЛ ОРШИХУЙН ҮНДЭС
2012/12/17
Гэндэнбаатарын Ядамдорж.
Түлхүүр үг: Ундны ус, мөнгөжүүлэлт, эхний үр дүн.
Ус бол амьд бүхнийг тэтгэгч эрдэнэ. Дэохийн хүн амын тоо хэлбэрэлтгүй өсч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, ашигт малтмалын боловсруулалт нэмэгдэхийн хэрээр усны хэргцээ байнга өсч байна. Шинжлэх ухаан технологийг хөгжил дэвшлийг дагаад ундны усны чанарын хяналт, ундны ус бэлтгэх техник технологи, ус цэвэршүүлэх үйл ажиллагаанд шинэ дэвшилтэт арга ажиллагаа өргөн нэвтэрч байна. дэлгэрэнгүй
ТО ВАН СУДЛААЧ АКАДЕМИЧ П.ХОРЛОО
2012/12/17
(Мэндэлсний нь 95 жилийн ойд)
То ван  – “Амьдрал бол ухаан”  гэж үзэж байсан
суут мэргэн ухаантан юм.
П.Хорлоо
    Түлхүүр үг. То ван, үзэл баримтлал, П.Хорлоо
    Дэлхийн ертөнцийн аж амьдрал ухаант хүмүүсийн сургаал номнолоор урагшлан хөгжиж, дэвжин дээшилж, цэцэглэн бадрахуй оюуны баялагийг эс бүтээгчид нь эрдэм номын абшигийг огоорон, эд баялагийг эрхэмд ухааран, мэргэдээс улам ихийг хүсэн хүлээж суух зүй тогтолтой ч юм шиг хорвоо тэнхэлгээ эргэнэ. Цэцэг навч, өвс ургамал үрээр ургаж,ус чийгээр амьсан, таван хошуу мал сүрэг төлөөр өсч үржин, хүмүүний ухаанаас ухаан ургаж, хүж дэлхийн амьдрал өнгөжин өөдөлдөг байна.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats