Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
СЭЦЭНХАН АЙМГИЙН ИЛДЭН ЗАСАГ ХОШУУНЫ УДАМ ЗАЛГАСАН НОЁД.
ПУНЦОГ. То вангийн дээд өвөг. Энх-амгалангийн 28 дугаар (1689) онд Сэцэнхан Өмэхийн авга тайж Намжил нарын хамт албат ардаа авч манжийн хаанд дагаар орсон. Түүний гавъяанд Энх-амгалангийн гуч дугаар (1690) онд засаг ноёны хэргэмээр шагнагдаж, хошуу захирах болсон. Галдан бошигтыг манж нар байлдахад идэвхитэй оролцсны учир 1696 онд жун ван цолоор шагнагджээ.
ЧОЙЖАВ. Пунцогийн ахмад хүү. Манжийг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг битүүлэг талархсан сэжиг мэдэгдсэн гэж манжид хардагдан хэргэмээ авахуулсан Цэвдэнбалжирын оронд Чойжав Сэцэнхан болов. 1735 онд Чойжав нас барав. Түүний хүвүүд Сэцэханы хэргэмийг залгамжилсангүй, зөвхөн жун ван хэргэмийг залгамжилсан байна. Сэцэнханы хэргэмийг Өмэхийн шууд угсааны ноед дахин залгамжлах болжээ.
ДЭМЧИГ. Чойжавын ахмад хүү. 1735 онд жун вангийн хэргэм ба засаг ноёны зэргийг залгамжилжээ.
ЦЭВЭЭНДОРЖ. Дэмчигийн ахмад хүү. 1780 онд зэрэг залгамжилж, Илдэн засаг хошууны ноён болжээ. Цэвээндорж ноён болоод нэг жил болсны дараа нас баржээ.
САНЖААДОРЖ. Цэвээндржийн ахмад хүү. 1781 онд эцгийн ван хэргэмийг залгаж, хошуу захирах болов. Сэцэнхан Пунцагдорж үр тасарсан учир Санжаадорж ойр төрлийн хувиар Сэцэнханы хэргэм залгамжилсан ба 1796 онд Сэцэнхан болж, мөн аймгийн чуулган даргын тушаалд томилогдов. Тэрээр Сэцэнхан аймгийн хошуудаас алба амины нэрийдлээр үлэмж хэмжээний зүйлийг татварлан авсан учир 1800 онд Сэцэнханы хэргэмийг эвдэж, чуулган даргаас огцруулан энгийн сул гүн болгосон ба эцгийн нь манжийн төрд үнэнчээр зүтгэж явсныг үзэж хожим нь дөтгөөр зэргийн тайж болгожээ.
БАТ-ОЧИР. Санжаадоржийн хүү. Эцэг Санжаадоржийн вангийн хэргэмийг залгамжлуулж, 1805 онд Сэцэнхан аймгийн чуулганы дэд дарга болгожээ. Бат-Очир ван 1822 онд нас баржээ.
ТОГТОХТДОРЖ.Бат-Очир вангийн ахмад хүү. 1797 онд төрсөн. Эцгийн вангийн зэргийг залгамжилж, 25 насандаа харъяат хошууны засаг ноён болжээ. Манжийн хаан 1826 онд Тогтохдоржийг дотоод ордонд шадарт бараа болгон явуулахаар сонгон авчээ. 1835 онд Тогтохдорж Сэцэнхан аймгийн хэбэй хэмээх тушаалд томилогдов. Мөн онд V богд Жавзандамбыг баруун зууд очиход бараа бологсдыг толгойлон явжээ. То ван хэмээх Тогтохдорж 1868 онд Бээжингээс буцах замдаа учир битүүлэгээр нас баржээ.
МАНЖБАЗАР. Тогтохдоржийн ахмад хүү. Хошуу нутгийнхан харгис хатуу түүнийг “улаан ноён” гэж авгайлна. 1868 оноос Манжбазар эцэг Тогтохдоржийн хэргэс зэргийг залгамжлан Илдэн засаг хошууны ноён болжээ
ДОРЖПАЛАМ. Манжбазарын хүү. Сэцэнхан аймгийн Илдэн засаг хошууны сүүлчийн ноён. Манжийн хаанаас эцгийн хэргэм зэргийг залган авч, улмаар хошой чин ван цол хүртсэн. 1911 ба 1922 онд Дундад иргэн улсад дүрвэж гарсан ба сүүлчийн удаа эхнэр Ж.Чимэд, хүү Пунцагцэрэнжалбуу нарын хамт яваад буцаж ирээгүй. Түүний удам угсааны хүн Монголд үлдээгүй байна.

Шигтгээ: Түүхч Балсангийн Гаваагийн судлаж тогтоосноор тус хошууны ёсөн засаг ноёдоос тав нь Хэрлэн Барс хотын чуулан дарга болж, Сэцэнхан аймгийн бүх хошуудыг захирч,явсан ба олон зүйлээрээ Халхын 86 хошуунд тэргүүн байранд орж байжээ.  



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats